Шинжлэх Ухааны Академийн Газарзүй-Геоэкологийн Хүрээлэн


Хятад улс энэ оны гуравдугаар улиралд хоёр дахь сансрын лабораторийг ажиллуулна.

A view of China's Tiangong (Heavenly Palace) 1 module (top L) just before it docks with the Shenzhou 8 spacecraft (top R) is seen on a monitoring screen showing a computer animation (bottom) of the docking process at the Beijing Aerospace Flight Control Center November 3, 2011. REUTERS/CCTV via Reuters TV

Бээжинд (Reuters) – Хятад улс энэ оны гуравдугаар улиралд багтан тойрог замын сансарын суурин станцдаа хоёр дахь лаборатори суурилуулна  Гэж

ням гаригт мэдээллийн Синьхуа агентлагийн мэдээллээ. Энэ нь БНХАУ-ын 2022 онд гэхэд  сансрын суурин станц байгуулах  үндэсний төлөвлөгөөний нэг хэсэг аж.

БНХАУ-ын сансрын хөтөлбөрийг боловсронгуй болгох замаар  сансрын хүчтэй улс болох нь Бээжингийн хувьд тэргүүлэх ач холбогдол юм хэмээн ерөнхийлөгч Ши Жиньпин хэлсэн байна.

Синьхуагийн мэдээлснээр Tiangong (Тэнгэрлэг ордон) станц нь ачааны 2 хөлөг онгоцтой байх бөгөөд Tianzhou 1 (Тэнгэрлэг хөлөг) хөлгийг ирэх оны эхний хагаст хөөргөх төлөвлөгөөтэй байгаа юм.

Мөн Хятад улс энэ оны дөрөвдүгээр улиралд багтан Tiangong 2 хүлээн авах станц руу хоёр хүнтэй Shenzhou 11 сансрын хөлөг хөөргөх төлөвлөгөөтэй байгаа гэж Синьхуа дурьджээ.

 

Сансарын хөтөлбөрийн нэрээ мэдэгдээгүй мэргэжилтний үгээр бол БНХАУ 2020 он гэхэд нэг цөм хэсэг, 2 тусгай лаборатори бүхий тойргийн замын суурин станцыг бүрэн хөөргөхөөр төлөвлөж байна хэмээн Синьхуа ишлэсэн.

Синьхуайгийн мэдээлж буйгаар эхний лаборатори болох Tiangong 1 хэсэг 2011 онд амжилттай хөөрсөн ба үйл ажиллагаа нь тогтвортой байна.

БНХАУ-ын сансрын хөтөлбөр нь одоо ч гэсэн сансарын ачааны хөлөг ашиглан байнгын ажиллагаатай сансарын станцад ачаа, түлш хүргэх, шаардлагатай агаар, усны эргэлтийг хангах ажлыг хийж байгаа болохыг төрийн хэвлэл  мэдээлжээ.

(Сэтгүүлч Chen Aizhu; Найруулагч Richard Borsuk)

https://news.yahoo.com/china-launch-second-space-lab-third-quarter-state-103001488.html


©ГАЗАРЗҮЙ-ГЕОЭКОЛОГИЙН ХҮРЭЭЛЭН. 2016.