Шинжлэх Ухааны Академийн Газарзүй-Геоэкологийн Хүрээлэн


Хэт өндөр нарийвчлалтэй сансрын мэдээ ашиглан Улаанбаатар хот орчмыг зураглах нь

Монгол улсын хүн амын бараг 60 хувь нийслэл Улаанбаатар төвлөрөн амьдардаг бөгөөд гэр хороолол ихэнх хувийг эзлэдэг. 1989 онд Улаанбаатарт нийт хүн амын 26,8 хувь амьдарч байсан бол 2006 онд 38,1, 2010 оны мэдээгээр 45 хувь нь нийслэлд амьдарч байна. Үүнээс цааш ч нийслэл хотын тогтмол өссөөр байгаа билээ. Ийм хотын тэлэлт өсөлт нь олон зүйлүүдийн шалгууруудыг бий болгож байдаг ба иргэдэд үйлчлэх чанартай үйлчилгээ шаардаж байдаг. Тухайлбал хог хаягдал, оршин суугчидын нийтийн тээвэр гэх мэт асуудал төлөвлөгдөөгүй гэр хороололуудад байнга учирч байдаг. Эдгээр хүндрэлүүдийг шийдэхэд хотын удирдлагад зам харилцааны нөхцөл байдлыг харуулсан болон нарийвчлал сайтай том масштабын байрзүйн зураг гэх мэт хот тэлэлтийн талаарх бодит мэдээ байнга хэрэг болдог бөгөөд эдгээр нь байхгүй бол иргэдэд үйлчилгээг хүртээмжтэй болгож төлөвлөхөд хүндрэлтэй байдаг. Улаанбаатар шиг хурдацтай тэлж байгаа комплекс хотууд нийгэм, эдийн засгийн хөгжлийн болон дэд бүтцийн шийдлүүдийг шаарддаг. Иймэрхүү хотуудад үргэлж ухаалаг зөв шийдлүүдийг гаргаж, бодлогыг тодорхойлоход тухайн хотын талаарх дата мэдээ, мэдээллийн сан чухал үүрэгтэй. Орчин үед хурдан шуурхай, үнэ багатай шинэ технологиуд эдгээр асар их мэдээ мэдээллийг цуглуулахад хэрэг болж байгаа бөгөөд үүссэн нөхцөл байдлыг бодитоор үнэлж дүгнэхэд зайнаас тандсан агаар, сансрын мэдээг судалгаа төлөвлөлтөндөө ашиглах ньолон давуу талуудыг бий болгож байна.

medee_rs

Зураг 1. Хан-Уул дүүрэг, Яармаг орчмын хэт өндөр нарийвчлалтай сансрын мэдээ © 2014 DigitalGlobe / Mapbox

Өндөр чанартай агаар сансрын мэдээг ашиглан дүн шинжилгээ, боловсруулалт хийснээр гудамж талбайг зураглах, усны хагалбар сувгуудыг тодорхойлох, газар ашиглалтын ангилал, байрзүйн зураг гэх мэт ажлуудыг илүү хялбар, хямд, үр дүнтэй болгож байгаа билээ.Эдгээр технологиуд нь хотын удирдлага, шийдвэр гаргагчидад болзошгүй гамшигаас сэргийлэх, гамшиг болсон тохиолдолд хариу оновчтой шийдэл гаргах, иргэдэд хүрэх үйлчилгээг хүртээмжтэй болгох зэрэгт туслах юм. Мөн хотын оршин суугчид болон хотын удирдлагууд хамтдаа энэхүү хурдацтай тэлэлтийг зохицуулах, түүнээс үүдэн гарах бэрхшээлүүдийг давахад тус болох юм. Улаанбаатар хотын өсөн нэмэгдэж байгаа өөрчлөлт, тэлэлтийг төлөвлөх, иргэдэд амин чухал үйлчилгээнүүдийг хүргэхэд нарийвчлал сайтай, олон талт, шинэчлэгдсэн газрын зургууд хэрэг болох болно. Ялангуяа гэр хороололуудын үнэн бодит, гудамж бүрийг нарийн гаргасан зураг хэрэгтэй. УБ хотын удирдлага Азийн сантай (The Asian Foundation) хамтран зайнаас тандсан мэдээ ашигласан 1,6 тэрбум гаруй хүн оролцож хөгжүүлэлт хийсэн нээлттэй эхийн (open source) технологи болох OpenStreetMap (OSM)-г ашигланнарийвчлал сайтай, үнэгүй онлайн зургийг хөгжүүлэх гэж байна. Энэ газрын зураг иргэдэд дэд бүтцийн талаар маш чухал мэдээллүүдийг харахад тус дөхөм болно, тухайлбал шинэ болон нураасан барилга байгууламж, хатуу хучилттай ба хучилтгүй зам, шинээмнэлэг, сургууль, автобусны буудал хаана нээгдсэн гэх мэтчилэн. Мэдээж хотын удирдлагууд яг л бусад дэлхийн том хотуудын жишгээр хот төлөвлөлт болон түүнтэй холбоотой бодлого боловсруулалт, тэдгээрийн хэрэгжилтэнд энэхүү мэдээллийн сангаа ашиглах юм.

medee_rs1

Зураг 2. Сэлбэ гол, Баянзүрх дүүргийн гэр хороолол болон Сүхбаатар дүүргийн барилгажсан хороолол. © 2014 DigitalGlobe / Mapbox

Азийн хөгжлийн сан сансрын зургийн арилжаагаар дэлхий тэргүүлдэг DigitalGlobe компаниас хэт өндөр нарийвчлалтай, чанар сайтай, сүүлийн үеийн сансрын зургийг авч OSM-д нийлүүлнэ. OSM-н инженерүүд тус зургийг ашиглан зам, барилга, төмөр зам гэх мэт олон зүйлсийг тоон хэлбэрт шилжүүлэн OSM-д оруулж УБ хотын зургийг хийх болно.Онлайн газрын зураг үүсгэдэголон талт Mapboxплатформыг ашиглан сансрын зургийг боловсруулах бөгөөд жижиг хэсгүүдэд хуваан OSM-д руу оруулахад бэлэн болгоно. Энэ ажлын хүрээнд 2000 гаран км2 талбайг бүрхсэн сансрын зургийг боловсруулан, тоон хэлбэрт шилжүүлэх бөгөөд Монгол иргэд ба бусад гадаад орны иргэд ч ийнхүү тусалж болох юм байна. 11 сард мөн илүү өндөр нарийвчлалтай агаарын зураглал хийх төхөөрөмжийг (unmanned aerial vehicle8 UAV) танилцуулах бөгөөд УБ хот орчмын гэр хорооллуудыгзураглах юм байна.

medee_rs2

Зураг 3. УБ хотын гэр хорооллыг OSM-д тоон хэлбэрт хөрвүүлж байгаа нь.

Эх сурвалж: http://asiafoundation.org/in-asia/2014/10/15/accurately-mapping-mongolias-sprawling-capital-with-satellite-imagery/

Орчуулсан: А.Мөнх-Эрдэнэ, Газарзүй-Геоэкологийн хүрээлэн, ШУА


©ГАЗАРЗҮЙ-ГЕОЭКОЛОГИЙН ХҮРЭЭЛЭН. 2016.