Шинжлэх Ухааны Академийн Газарзүй-Геоэкологийн Хүрээлэн


Маш их өгөгдөл, маш их боломж

Landsat хиймэл дагуулуудын сансарт байсан 43 жилийн хугацааны ихэнх хугацаанд
зайнаас тандан судлах судалгааны ажил нь удаан зарим тохиолдолд үнэтэй их цаг орсон ажил байлаа. Сансраас авсан дэлхийн зураг дүрсүүдийг гараар нэгтгэх, нүдээр ангилах шаардлагатай байсан ба жижиг хэмжээний үүл гэлтгүй үүлний нөлөөнөөс болж муу авагдсан зургийг чанарын шаардлага хангахгүй хэмээн хаяж байсан. Тус бүр нь 4400$ хүртэл өндөр зардалтай байсан учир зургуудыг жижиг хэмжээгээр багц болгон хийлгэж байв. Түүний улмаас маш олон Өгөгдөл, мөнгө болон цаг хугацааны асуудлаас болон орхигдсон. 2008 оныг хүртэл дөнгөж Landsat архивын зөвхөн 4%-ийг л шалгаж үзсэн байна.landsat

Харин өнгөрсөн 10 жилд 2 зүйл өөрчлөгдсөн. Нэгдүгээрт компютер програмчлалын хүчин чадал маш хурдтай өссөн бөгөөд судлаачид үүнээс өгөөжийн хүртэх боломжтой болсон. Мөн програм хангамж, тоног төхөөрөмж өгөгдөлд  анализ хийх судлахад нэн амар болгосон бөгөөд сурагчид болон эрдэмтдэд ангилхаас илүү тунгаан бодоход илүү их цаг зарцуулах боломж олгосон. Хоёрдугаарт Landsat-ийн архив 2009 онд олонд нээлттэй болсон бөгөөд иргэд болон эрдэмтдэд дэлхийн гадаргуун 50 их наяд пиксел их хэмжээний өгөгдлын уурхайг ашиглах боломж олгосон. Энэхүү өөрчлөлт нь Landsat-ийг их хэмжээний өгөгдлын эрэн үе лүү аваачлаа.

REBECCA MOORE “Youtube өөрийн youtube-д тавигдсан бүхий л видеонуудыг судладаг судалгааны машинтай болсон бөгөөд үүний үр дүнд youtube-д тавигдсан бичилгийн ихэнх хувьд нь ямар нэг байдлаар муур орсон байдаг” хэмээн Google-ийн Landsat дээр үндэслэсэн хэд хэдэн судалгаанд хамтран ажилсан ажилтан тэмдгэлсэн байна. Дээрх жишээн Компютерийн хүчин чадлын тусламжтайгаар орхигдож болохуйц байсан өгөгдөл зэргийг алдахгүйгээр маш том хэмжээний мэдээллийг таних, хэрэгтэй хандлагыг олж авах зорилготой их хэмжээний өгөгдлын бодит дүр билээ. MOORE бодохдоо хэрэв дэлхийн сансраас авсан зургийн үйл ажилгаанд дээрх их хэмжээний өгөгдлын аргыг хэрэглэвэл бид ямар үр дүн гаргаж авч болох вэ?

Яаг энэхүү асуулт нь дэлхийг судалдаг эрдэмтдын асуудаг сонгодог асуулт байлаа. Тэртээх 1972 оноос эхлэн хүмүүсийн үйл ажилгаанаас үйдэлтэй дэлхийн газрын өөрчлөлтүүдийн зургийг өөртөө агуулсан Landsat-ын зургуудтай дүйцхүйц 7 хиймэл дагуулын зурагнууд цуглуулагдсан байна. Landsat жил болгон хамгийн багадаа гэхэд л ямар нэгэн байдлаар их газартай холбоотой дэлхийн гадаргуун зургаас ядаж нэг ширхэг байлгадаг нь сансраас дэлхийн гадаргуун зургийг тасралтгүй авсан нь хамгийн урт хугацааны тасралтгүй бичлэг болдог байна. Jeff Masek “Энэхүү Landsat-ын урт хугацааны бичлэгийг ашиглан эцэсдээ бид жинхэн томоохон асуудлууд дээр төвлөрөх боломжтой боллоо” хэмээн Landsat 7 төслийн эрдэмтэн, NASA-гийн Goddard сансрын нислэгийн төвийн судлаач хэлжээ.

Дээрх зургаас харахад Landsat хиймэл дагуулын 2000-аас 2014 он хүртэлх 1 өдөрт авдаг дүрсийн тоог харж болно. Чирнээлын ягаан өнгө гүнзгийрэх тусам тэрхүү өдөр илүү олон зураг авагдсан гэдгийг илэрхийлэх бол бүдгэрэх тусам авсан зургийн тоо багасах бөгөөд цагаан өнгө нь тухай өдөр зураг авагдаагүйг илэрхийлнэ. 2000 оны 1 дүгээр сараас эхлэн Landsat 5,7,8 хиймэл дагуулууд нийлээд 4.3 сая ойгүйдлээс авахуулаад мөсөн голын шалтгаануудыг агуулсан үзэгдлүүдыг цуглуулжээ.

Жилийн тодорхой үеүүдэд өдөрт 1400 хүртэлх тооний үзэгдлыг авч болдог байна. Сүүлийн жилүүдэд, Landsat 7 өдөрт 350 үзэгдлийн зураг дунджалж байсан бол Landsat 8 (2013 онд сансарт хөөрсөн) өдөрт 725 зураг дунжилдаг байна. Харин жилийн бага зураг авсан үеүүдэд шалтгаан нь заримдаа техникийн гажуудлаас үүдэлтэй байдгаас гадна харилцаа холбооны асуудал болон Landsat 5 өөртөө хадгалах систем байгаагүйн улмаас газарт байрлах өгөгдөл хадгалах станцуудын тоо хязгаарлагдмал байсан. Жил болгон авах зурагны тоо 4-өөс 8 сар болох бөмбөрцгийн хойд талын орнуудын зураг авах тоо энэ улиралд өсөх хандлагатай байдаг нь америкийн нэгдсэн улсын аж ахуй, газар тариалангын салбар зэрэг томоохон байгуулагууд их хэмжээний өгөгдөл хүсдэгт байдаг юм. Мөн дэлхийн хойд бөмбөрцөгт илүү их газрын гадаргуу байдаг ба дунджаар өдөрт зуны нарны хугацаа урт байдаг.

Landsat хиймэл дагуулууд 16 (Заримдаа 8) хоног болгонд дэлхийн бүхийл хэсгийг хамарч чадааг учир улирал, жил хоорондын үл мэдэгдэж болохуйц өөрчлөлтыг хүртэл олж илрүүлэх боломжтой. 2000-аас 2014 оны хооронд зуны сүүл сард Landsat 5,7,8-аар ажигласан Орегон мужийн холбооны оргил болон нурын эргэн тойрондах тогооны газрыг харуулж байна.

Эх сурвалж: http://earthobservatory.nasa.gov/IOTD/view.php?id=85703&src=ve

Мэдээг бэлтгэсэн: Газарзүй – Геоэкологийн хүрээлэнгийн ЭШДА Э.Жаргалдалай

 


©ГАЗАРЗҮЙ-ГЕОЭКОЛОГИЙН ХҮРЭЭЛЭН. 2016.