Шинжлэх Ухааны Академийн Газарзүй-Геоэкологийн Хүрээлэн


NOAA 2016 онд GOES-R шинэ хиймэл дагуул хөөргөнө.

Энэ сенсор нь цаг агаарын мэргэжилтнүүдэд урьдчилсан илүү нарийвчилсан мэдээг дамжуулна. (GOES)-R хиймэл дагуул нь NOAA дагуулын (geostationary-далайн төвшнөөс 35000 км зайд орших тойрог зам) дараагийн үе. Энэ хиймэл дагуул нь сансрын хөлөгт суурилж болохоор бүтээгдсэнээрээ онцлог.

Ахисан төвшний зураглаач ABI (Advanced Baseline Imager) нь GOES-R –ийн хамгийн чухал сенсор бөгөөд дэлхийн цаг агаар, далай тэнгис, хүрээлэн буй орчин зэргийг тандан зурагладаг. Мөн ABI нь одоогийн NOAA хиймэл дагуулд байгаа ижил төвшний үйл ажиллагаа явуулдаг төхөөрөмжүүдийн сайжруулсан хувилбар юм. Учир нь хурдан зураг авах ба илүү сайн чанартай зураглах боломжийг олгож байна. Бас цаг агаарын хатуу, ширүүн байдал, галт уулын үнснээс гарч болох аюул (гал түймэр, утаа) болон өөр төвшний цаг агаарын хүнд нөхцөлийг таамаглах шинэ функцүүдийг өөртөө агуулсан.

satGOES-R зураг авч буй байдал (Credit: Lockheed Martin)

“Америкийн Нэгдсэн Улс нь хар шуурга, хуй салхи, цасан шуурга, үер, түймэр зэрэг цаг агаарын хамгийн хүнд байдлууд үүсдэг нутаг юм аа” гэж Mary Kicza, NOAA-ийн хиймэл дагуулын мэдээллийн албаны дэд дарга хэлсэн байна. Тийм учраас ABI нь NOAA-ийн хиймэл дагуулд ирээдүйн цаг агаарын хүнд хэцүү нөхцөлийг урьдчилан, оновчтой таамаглах боломжийг олгох болно. Анхны (GOES)-R цуврал хиймэл дагуул нь 2016 оны эхээр сансарт хөөрч, ажиллаж эхлэхээр төлөвлөгдөөд байна. Мөн байгалийн хүнд хэцүү нөхцөлд бодит мэдээлэл цуглуулах боломж олгоно.

 

abi

ABI нь 2 төрлөөр зураглах чадвартай:

1.Одоогийн GOES Imager нь 30 минут тутам дэлхийн гадаргуугийн зураг авдаг бол ABI нь дэлхийн гадаргууг 5 минут тутам тасралтгүй зураглах чадвартай.

2. Олон талт FLEX горим нь дэлхийн гадаргууг 15 минутад зураглана. Мөн хойд америк тивийг 5 минут тутамд зураглах бөгөөд хуй салхи их тохиолддог орчныг 30 секундийн нарийвчлалтайгаар зураглана.

Энэ дагуулын шинэ сенсоруудын олон давтамж бүхий сайжруулсан зураг авах чадамж нь цаг уурын шинжээчдийн ажилд ихээхэн давуу талыг олгох юм.

2014 оны эхээр ABI нь “EXELIS” компаниас сансрын хөлөг үйлдвэрлэгч Lockheed Martin Space Systems компани уруу суурилагдахаар тээвэрлэгдэнэ. “Lockheed Martin Space Systems” GOES-R хиймэл дагуулын цувралыг бүтээж байгаа компани юм байна. Бусад GOES-R цувралд суурилагдах багажууд:

  • Geostationary Lightning Mapper.Дэлхийн баруун талын агаар мандал дахь (geostationary-далайн төвшнөөс 35000 км зайд орших тойрог зам) аянга цахилгааныг тасралтгүй зураглах сенсор.
  • Space Environment In-Situ Suite. Хиймэл дагуул, радио холбоо, навигацийн системд нөлөөлж болох долгионуудыг хянах.
  • Solar Ultraviolet Imager. Нарыг ажиглахаар зориулагдсан өндөр хүчин чадалтай дуран юм. Нарны хэт ягаан туяа болон бусад нарны үйл ажиллагааг судалж тойрон эргэх хиймэл дагуул болон олон улсын сансрын станцад учруулж болох нөлөөллийг судална.
  • Magnetometer. Нарнаас ирэх хорт цацрагуудаас хамгаалдаг дэлхийн соронзон орныг судална. Эдгээр цацрагууд нь сансрын хөлөгт ч хохирол учруулж байдаг байна. Тиймээс гадаргын соронзон орны талбайг хэмжсэнээр дэлхий дээр байгаа хүлээн авагч антен болон хиймэл дагуулд нөлөөлөх хохирлыг урьдчилан тооцоолж болох юм байна.
  • Extreme X-Ray Irradiance Sensor (EXIS). Агаарын нислэг болон томоохон цахилгаан станцуудын үйл ажиллагаанд нөлөөлж болохуйц нарны энергийг өндөр нарийвчлалтайгаар хэмжих, мөн нарны соронзон шуурганы болзошгүй аюулыг урьдчилан анхааруулах үүрэгтэй.

Эх сурвалж: http://www.noaanews.noaa.gov/stories2013/20131031_goesr.html

Мэдээ бэлтгэсэн: Э. Жаргалдалай, Газарзүй-Геоэкологийн хүрээлэн, ШУА.

 


©ГАЗАРЗҮЙ-ГЕОЭКОЛОГИЙН ХҮРЭЭЛЭН. 2016.