Шинжлэх Ухааны Академийн Газарзүй-Геоэкологийн Хүрээлэн


Landsat хиймэл дагуулын мэдээгээр эх дэлхийг зураглах нь

Сансрын уудамаас Ландсат цувралын дагуулууд эх дэлхийг 27000 км/цаг хурдтайгаар тойрон нисч зураглаж байна. Байгаль судлаачидад хотын тэлэлт, голын үер, галт уулын дэлбэрэлтийн халуун лаавын урсац болон байгаль бохирдолын гэх мэт олон төрлийн газрын зураг бүтээхэд хэрэг болох мэдээлэл цуглуулсаар байна. Ландсат хиймэл дагуулын мэдээний хамгийн гол онцлог нь эдгээр датаг хүн бүр үнэгүй ашиглаж өөрсдийн газрын зургаа бүтээхэд тусалж байгаа нь юм. Жил, улирал бүр газрын гадаргын бүхэлд нь 1972 оноос хойш зураглаж байгаа нь маш олон давуу талуудыг бий болгож байна, бүхэл бүтэн 40 жилийн ландшафтын өөрчлөлтийг зураглажээ. Ландсат 5 дагуул дэлхийн рекордуудыг бүртгэдэг Гиннесийн номонд бараг 29 жил тасралтгүй зурагласнаараа бичигдсэн байна. Энэ олон жилийн турш олон эрдэмтэн судлаач, инженерүүд хиймэл дагуулыг хөөргөн нисгэж эдгээр үнэт мэдээллийг хүлээн авахын тулд ур ухаанаа зарцуулсан билээ. Ландсат 8 дагуулын төслийн удирдагч Жим Айрон хэлэхдээ “ Ландсат дагуулын төслийн багийнхны хичээл зүтгэл бол баатарлаг үйлс мөн” хэмээжээ.

image001

Зураг 1. Зүүн талд “Эх дэлхийн өдрөөр Смитсонианы их дэлгүүрт зочилогч хүү Вашингтон ДС орчмын сансрын зураг үзэж байгаа нь. Баруун талд олон мянган сценийг зүйсэн Ландсат дагуулын АНУ-ын зүйвэр зураг.

Энэхүү дагуул үзэгдэх гэрлийн муж буюу улаан, ногоон, хөх мужуудад зураглаж чадах ба яг бидний нүд сансраас дэлхийг харж байгаа мэт. Мөн бидний нүдэнд үзэгдэхгүй нил улаан туяаны мужид зураглаж чаддаг. Зураг 2 дээр Этна галт уулыг үзэгдэх гэрлийн мужид зурагласан сувгуудыг ашиглан байгалийн өнгийг үүсгэсэн бөгөөд бид бүхэн маш их утаа тортог, хий, үнс гарч байгааг харж байна. Харин зураг 3-т нил улаан туяаны мужид зурагласнаар бид зөвхөн утаа, үнснээс өөр зүйлүүдийг харах боломжтой юм. Галт уулын гадаргын дулааныг харж байна.  Мөн түүнчлэн халуун лаав урсаж байгааг нил улаан туяаны гэрлийг ашигласнаар харж болж байна.

image003

Зураг 2. Этна галт уул 2001 онд дэлбэрч байгаа байдал, үзэгдэх гэрэл.

image005

 

Зураг 3. Этна галт уул 2001 онд дэлбэрч байгаа байдал, нил улаан туяа муж.

image007

 

Зураг 4. Чихрийн манжингийн талбай, зүүн – байгалийн өнгө, баруун –нил улаан туяаны муж

Зүүн талын зурагт чихрийн манжин ургаж буй талбай мэдээж ногоон өнгөтэй, харин зүүн талын зураг яг адил өдрийн, адил цагийн зураг боловч үзэгдэх гэрэл болон нил улаан туяаны мужид зураглажээ. Маш их хэмжээний азот нь чихрийн манжинг чихэрлэг болгож байдаг. Харин Ландсат дагуулын нил улаан сувгаар аль хэсэгт манжин хамгийн их азотыг шингээж байгааг харуулж байна. Азот шингээлт харилцан адилгүй байгааг харж болохнээ. Ягаан болон хөх хамгийн их шингээж байгаа нь, харин ногоон шар бага азот шингээж байна. Энэхүү зургаар бид талбайн аль хэсгийн манжин хамгийн их амттай болохыг мэдэж чадах нь. Энэ мэтчилэн Ландсат дагуулын мэдээ нь олон төрлийн судалгаанд ач холбогдолтой бөгөөд хамгийн чухал нь байгаль дэлхийн өөрчлөлтийг тодорхойлох, түүнд мониторинг хийх, үнэлэлт дүгнэлт өгөхөд нэн тохиромжтой байдаг.

image010

Зураг 5. Колумбийн мөсөн гол 1986 болон 2010 он.

image012

 

Зураг 6. Elephant Butte усан сан 1991 болон 2013 он

Ийнхүү Ландсат хиймэл дагуул байгаль судлаачидад эх дэлхийг шинжлэхэд, зурагалахад өөр өөр шинэ замуудыг нээж өгч байна. 2013 онд хөөрсөн шинэ Ландсат 8 дагуул амжилттай нисэн өдөр бүр 400 сцен буюу 1,369,0000 км2 талбайг зурагласаар байна.

Эх сурвалж: https://esw.climate.nasa.gov/mapping-world-landsat/

Орчуулсан: А.Мөнх-Эрдэнэ, Газарзүй-Геоэкологийн хүрээлэн, Тандан судлал, оронзайн загварчлалын салбар.


©ГАЗАРЗҮЙ-ГЕОЭКОЛОГИЙН ХҮРЭЭЛЭН. 2016.