Шинжлэх Ухааны Академийн Газарзүй-Геоэкологийн Хүрээлэн


Сансрын зураг Их Хааны онгоныг олоход тусалж чадах уу?

Ноён Хар-Ной (Har-Noy) Монголын эзэнт гүрнийг үүсгэн байгуулагчийн онгоныг хайх судалгааг DigitalGlobe компаниас хандивласан сансрын зургуудыг ашиглан байж болохуйц газруудыг нягтлан судалж байжээ. Сансраас авсан эдгээр маш их талбайг хамарсан зургуудын хаанаас хайж эхлэхээ мэдэхгүй байсан байна. Тэгээд тэрбээр интернэт орчинд crowd sourcing буюу сонирхогч үйлчлүүлэгчид мэдээтэй ажиллаж болох платформ дээр энэхүү санаагаа оруулж өгчээ. Ингэснээр олон тооны хүмүүс байж болохуйц газруудыг тодорхойлж тэдгээр онцлог аномалтай зургуудыг газар дээр нь нягтлан шалгахаар гурван ч удаа Монголдирж байжээ. Ингэсэн хэдий ч одоогоор олоогүй ч эрлээ зогсоогоогүй үргэлжлүүлж байгаа ажээ. Тэрбээр “Бид эртний археологийн олдвор байж болохуй, газар дээр нь нягтлан судлах шаардлагатай олон газрыг тодорхойлсон” хэмээн ярьсан байна

.

image001

Зураг 1. Сансрын мэдээ ашиглан газар хөдлөлтийн дараах долгионыг (shockwave) бүртгэн авч чадна.

Мөн тэрбээр энэхүү судалгааны явцад DigitalGlobe компанийн сансрын мэдээгээ санал болгодод ТомNod платформ дах crowdsourcing үйлчилгээ чухал болохыг ойлгосон байна. Асар том хэмжээтэй, хэт өндөр нарийвчлалтай тоон зурган файлуудыг үүлэн платформ ашиглан бизнесмэн, судлаач, эрх баригчид болон сонирхогчидод санал болгож түгээх нь сүүлийн жилүүдэд ихээхэн хөгжиж байгаа технологи юм. Эртний шарил, иргэншлийн үлдэгдэл сууринг хайх, газар хөдлөлтийн дараах хохиролыг тооцох, хууль бус тээвэр, ойн талбайн өөрчлөлт, хотын тэлэлт гээд бүхий л судалгаанд сансрын технологий гашиглах нь эрчимтэй нэмэгдсээр байна. Саяханы жишээ гэхэд Малайзийн Нисэх МН370 онгоцыг хайхад сонирхогч, энгийн хэрэглэгч нар сансрын зураг ашиглан оролцсон бол мөн Маттэйв хар шуурганы дараах Хайтигийн үерийн улмаас сүйдсэн хохиролыг тооцоход тусалж байсан байна.

image002

Зураг 2. Богино долгионы мужид зурагласан сансрын мэдээг ашиглан эрдсүүдийг тодорхойлж болно.

Зөвхөн дээрх жишээнүүд ч биш бизнесийн салбарт ч сансрын зураг хэрэглэгдэх болжээ. Тухайлбал DigitalGlobe компанийн сансрын мэдээг ашиглан Uber таксины үйлчилгээг сайжруулсан байна, телекомкомпаниуд шугамгүй антеннаа байрлуулахдаа мөн ашигласан бол Нигер мэтийн хөгжиж буй улсууд ч газрын зургаа сайжруулахад сансрын зургийг өргөнөөр ашигласаар байна.

 

DigitalGlobe компани нэг өдөрт гэхэд л 3,5 сая км хавтгай дөрвөлжин газар нутгийг өндөр нарийвчлалтайгаар зурагладаг. Энэ нь өдөр бүр 70 терабайт өгөгдлийг бий болгодог бөгөөд энгийнээр хялбаршуулж  500 гегабайт санах ойтой 140 лаптоп өдөр бүр дүүрэхтэй тэнцэх ажээ. Энэхүү компани сүүлийн 17 жилийн турш зайнаас тандах хиймэл дагуулуудыг сансарт хөөргөж мэдээ хүлээн авч байна. Энэ маш их дата архив нэг бодлын “асар том өндөр нягтшилтай цаг хугацааны машин” юм. Учир эдгээр жилүүдийн турш дэлхийн гадарга хэрхэн өөрчлөгдөж байгааг бүртгэн авсан байна.

Европын сансрын агентлаг ч мөн эх дэлхийг зайнаас тандах Коперник хөтөлбөрийг хэрэгжүүлж байгаа бөгөөд мөн үүлэн платформыг ашиглан мэдээгээ түгээж байгаа ажээ. Уг хөтөлбөрийн Sentinel цуврал дагуулууд өндөр нарийвчлалтай оптикийн болон радарын мэдээг хүлээн авдаг байна. Эдгээр төхөөрөмжүүд нь далайн түвшин өөрчлөлт, хөрсний чанар, газар хөдлөлтийн долгионыг нарийвчлалтай хэмжин бүртгэх чадвартай юм. Мөн усны чанар бохирдлыг илрүүлэх, нефть шатаасны дараах СО2 агаар дах нөлөөг тооцох, озоны цоорхойн хэмжээгч тодорхойлж чадах ажээ.

image003

Зураг 3. Коперник хөтөлбөрийн Sentinel дагуулууд

Сансрын мэдээ бол нэг ёсны шинжлэх ухааны фонд, тус дата нь шийдвэр гаргахад ч чухал үүрэгтэй юм. Өөрөөр хэлбэл дата бол мөнгө шиг хэрэв ямар нэг хөдөлгөөнгүй бол үнэ цэнэгүй зүйл гэдгийг сүүлийн үед ихээр ойлгох болжээ. Харин эдгээр датаг түгээхэд орчин үеийн интернэт үүлэн технологи ашиг тусаа өгч байна.

image004

Зураг 4. Нил улаан туяаны мужид зурагласан сансрын мэдээг ашиглан галт уулын лавыг хааш урсч байгааг тодорхойлж болно.

Сүүлийн үед зарим шинийг санаачлагч нар сансрын мэдээг ашиглан цагуурын мэдээ, ургамлын ургац болон хөрсний шинжилгээний өгөгдлүүдийг нэгтгэн ургацаа сайжруулах апплекэйшнийг фермерүүдэд зориулсан бүтээж байгаа ажээ. Мөн агаар болон хөрсний бохирдлыг тооцон цэвэр агаартай газруудыг сонгох апп-ыг ч бүтээгээд байна.

Их Хааны онгоны хайж байсан ноён Хар-Ной одоогоор шинэ төслийг эхлүүлэн ажиллаж байгаа юм байна. Энэ нь тэдгээр их хэмжээний өгөгдлийг автоматаар боловсруулж дүн шинжилгээ хийх хиймэл оюун ухаан хөгжүүлэх, обьектийг хүний нүднээс илүү таньж болохуйц машин сургалтын аргыг боловсруулах төсөл юм байна. Тэрбээр “Бид хүмүүсийг машин сургахад ашиглаж байгаа учир машин ч илүү сайжирч байгаа” хэмээн дурьджээ. Тиймээс түүний интернэт дах crowdsourcing буюу сонирхогч, үйлчлүүлэгчидийн баг одоо өөр зорилготой болжээ. Энэ төсөл хэрэгжсний дараа тэд Их Хааны онгоныг олж чадах боловуу?

 

Эх сурвалж: http://www.bbc.com/news/business-39038615?ocid=socialflow_twitter

Орчуулсан: А.Мөнх-Эрдэнэ

Зайнаас тандан судлал орон зайн загварчлалын судалгааны салбар


©ГАЗАРЗҮЙ-ГЕОЭКОЛОГИЙН ХҮРЭЭЛЭН. 2016.