Шинжлэх Ухааны Академийн Газарзүй-Геоэкологийн Хүрээлэн


Олон улсын ойн өдөр

Энэ жилийн Олон улсын ойн өдрийн уриа “Ой ба эрчим хүч”.

Мод бол сэргээгдэх эрчим хүчний гол нөөц:  Мод бол нар, ус болон салхины эрчим хүчнээс илүүтэйгүүр сэргээгдэх эрчим хүчээр хангаж байна. НҮБ-аас мэдээлснээр дэлхийн нийт сэргээгдэх эрчим хүчний 45 хувийг модны эрчим хүчээс авч байгаа аж. Тивүүдээр авч үзвэл Африк тивийн эрчим хүчний нийлүүлэлтийн 27 хувийг, Төв Америк болон Карибын орнуудын 13 хувийг, Ази болон Номхон далайн бүс нутгийн 5 хувийг модноос авч байна.

Модны эрчим хүч эдийн засгийн хөгжлийг дэмжинэ:  Дэлхийн нийт хүн амын 900 сая орчим нь модны эрчим хүчний салбарт ажиллаж байна. Модны эрчим хүчний салбарыг шинэчлэх нь хөдөөгийн эдийн засгийн хөгжлийг сэргээх, хувийн хэвшлийг хөгжүүлэхэд чухал үүрэг гүйцэтгэнэ. Модны эрчим хүчний салбарт хөрөнгө оруулалтыг нэмэгдүүлэх, модноос гаргах түлшийг сайжруулснаар ойн менежментийг сайжруулах, ой мод ургуулах, тэдгээрээр дамжуулан ажлын байр нэмэгдүүлэх санхүүгийн нөөцийг бүрдүүлэх юм.

Мод болон ойн мод нь хотын амьдралыг тэтгэх, эрчим хүчний төлбөрийг буурах чадвартай: Хот, суурийн газарт мод, бутыг зөв байршуулах нь агаарын температурыг 2-8 градусаар бууруулж чадна.

Мод нь уур амьсгалыг бууруулж тогтвортой хөгжлийг тэтгэнэ.  Даян дэлхийн хэмжээнд ой мод нь дэлхийн жилийн эрчим хүчний хэрэглээг 10 дахин өсгөсөнтэй тэнцэх эрчим хүчний нөөцийг өөрт агуулна. Иймд эрчим хүчний хэрэгцээг хангахуйц сэргээгдэх нөөц ой модонд бий гэж тооцож болно. Ой мод нь цэнгэг агаар, цэвэр ус болон эрчим хүчний эх үүсвэр юм. Ой модны тогтвортой менежмент нь сэргээгдэх, нүүрс төрөгч бага ялгаруулах эрчим хүчний суурь нөөц болж чадах бөгөөд түүгээрээ ногоон ирээдүйг хангана.

Дэлхийн ойн өдрийг тэмдэглэн өнгөрүүлэх нь энэ салбарт оролцоог нэмэгдүүлэхэд чиглэсэн байна. Энэ жилийн ойн өдрийн гол зорилго нь хүмүүний сайн сайхан амьдрлыг тэтгэх, тогтвортой хөгжлийг хангах, уур амьсгалын өөрчлөлтийг бууруулахад ой модны гүйцэтгэх үүргийг бүх нийтэд таниулахад оршино.

Ой мод бол ногоон эрчим хүчний эх булаг юм.


©ГАЗАРЗҮЙ-ГЕОЭКОЛОГИЙН ХҮРЭЭЛЭН. 2016.