Шинжлэх Ухааны Академийн Газарзүй-Геоэкологийн Хүрээлэн


МЭНДЧИЛГЭЭ

Дэлхий нийтээр жил бүрийн 3 сарын 21-23 өдрүүдийг Дэлхийн Он, Дэлхийн Усны болон Дэлхийн Цаг уурын өдөр хэмээн тэмдэглэн өнгөрүүлдэг билээ. Хаврын улирлыг сонгосон нь цаанаа бас их учиртай. Дэлхий нойрноос сэргэх хавар цагаар байгаль орчны суурь бүрэлдэхүүн хэсэгт тулгамдаж буй асуудал, шийдвэрлэх арга зам болон тэдгээрт гүйцэтгэх олон нийтийн үүргийг сануулж буй хэрэг юм.

 

DSC03134

 

Эрдэмтэн, судлаач бидний хувьд эдгээр тэмдэглэлт өдрүүд нь өөрийн судалгааг таниулах болон шинэ асуудыг дэвшүүлж нийтийн дэмжлэгийг авах нь чухал байдаг. Энэ жилийн Ойн өдрийг “Ой мод ба эрчим хүч”, Усны өдрийг “Яагаад бохир ус гэж?”, Цаг уурын өдрийг “Үүлсийг танин мэдэх нь” гэсэн сэдэв дор тэмдэглэн өнгөрүүлж байна.

Эдгээр тэмдэглэлт өдрийг тохиолдуулан байгаль орчны салбарт оюунаа чилээж яваа бүх эрдэмтэн, судлаачид, ялангуяа манай ойчид, ус зүйчид, усны инженерүүд, цаг уурчиддаа ажлын их амжилтыг хүсэн ерөөе.

Байгаль, дэлхийгээ дээдэлдэг Монголын ард түмэндээ хандаж байгаль хамгаалах их үйлсэд хамтран зүтгэж, идэвхитэй оролцож байдагт нь бид талархаж байна.

Монголын ирээдүй ногоон байг!!!

 

ШУА-ИЙН ГАЗАРЗҮЙ-ГЕОЭКОЛОГИЙН ХҮРЭЭЛЭНГИЙН ЗАХИРАЛ, ДОКТОР (PH.D) Д.БАТТОГТОХ


©ГАЗАРЗҮЙ-ГЕОЭКОЛОГИЙН ХҮРЭЭЛЭН. 2016.