Шинжлэх Ухааны Академийн Газарзүй-Геоэкологийн Хүрээлэн


Дэлхийн цаг уурын өдөр

Тэнгэрт хөвөх үүлсийг харж бид нүд баясахаас гадна үүлс бол уур амьсгалын тогтолцоог чийгээр хангах усны эргэлтийн чухал зангилаа бүрэлдхүүн хэсэг юм. Харин цаг уурын салбарт урьдчилан мэдээлэх болон сэрэмжлүүлэх тогтолцоонд үүлс чухал үүрэг гүйцэтгэдэг. Хүн төрөлхтний түүхэн урт хугацаанд уран зураачид, хөгжмийн зохиолчид, яруу найрагчид гээд олон салбарт ажилладаг хүмүүс тэнгэрт хөвөх үүлсээс санаа сэдэл авч агуу бүтээлүүдээ туурвисан байдгийг ч мартах хэрэггүй. Иймд үүлс бол байгалийн тогтолцооны үзэгдэл биш харин том бүрдэл хэсэг нь юм.

Энэ жилийн Дэлхийн цаг уурын өдрийн уриа “Үүлсийг танин мэдэх нь” сэдэв дор явагдаж байгаа нь энэ бүрдэл хэсэг уур амьсгал, ус болон хүмүүний амьдралд ямар их чухал болохыг нийтэд таниулахад чиглэсэн болно.

Уур амьсгалын өөрчлөлтийн өнөөгийн нөхцөл байдалд үүлсийн судалгаа харьцангуй орхигдож ирсэн гэж үздэг. Бид хэдий уур амьсгалын өөрчлөлт явагдаж байгаа мэдэх ч тэрхүү өөрчлөлт нь үүлсэд хэрхэн нөлөөлсөн, урвуугаар үүлс энэ өөрчлөлтөнд ямар нөлөө үзүүлж байгааг судлах шаардлага бий. Энэ үүднээс Дэлхийн цаг уурын өдрийг тохиолдуулж Дэлхийн Цаг Уурын Байгууллагаас “Үүлний Атлас” томоохон бүтээлийг өнөөдөр нийтийн хүртээл болгож байна. Энэ атлас нь үүлнй төрөл бүрийн хэлбэрийг харуулсан гоёмсог фото зургийн цомогоос гадна үүлний ангилгааны шинэ системийг өөрт багтаасан байна.

 


©ГАЗАРЗҮЙ-ГЕОЭКОЛОГИЙН ХҮРЭЭЛЭН. 2016.