Шинжлэх Ухааны Академийн Газарзүй-Геоэкологийн Хүрээлэн


ШУА-ийн Газарзүй-Геоэкологийн хүрээлэн, Хууль сахиулахын их сургуулийн Эрдэм шинжилгээ, хөгжлийн хүрээлэнтэй хамтран ажиллахаар боллоо

Хууль сахиулахын их сургуулийн Эрдэм шинжилгээ, хөгжлийн хүрээлэн ШУА-ийн Газарзүй, геоэкологийн хүрээлэн хоорондын хамтран ажиллах санамж бичигт 2017 оны 04 дүгээр сарын 07-ны өдөр гарын үсэг зурлаа.
Санамж бичгийн хүрээнд:
Хөрсний бохирдол, гамшгийн аюулаас урьдчилан сэргийлэх, эрсдэлийг бууруулах чиглэлээр хамтарсан сургалт, хэлэлцүүлэг, сурталчилгаа зохион байгуулах;
Хөрсний бохирдол, түүний сөрөг нөлөөллийг бууруулах, урьдчилан сэргийлэх чиглэлээр хамтарсан судалгаа явуулах;
Гамшиг судлалын чиглэлээр суралцаж буй бакалавр, магистрант, докторант нарыг судалгаа хийх, сэдэв сонгох, лабораторийн болон хээрийн дадлага гүйцэтгэх нөхцөл боломж, удирдагчаар хангах, онолын болон практик мэдлэгийг дээшлүүлэх;
Улаанбаатар хотын хөрсний хүнд металлын онцгой их бохирдолтой газруудыг тодорхойлох судалгааг гүйцэтгэж, бохирдсон газрын хөрсний бохирдлыг багасгах, арилгах зөвлөмж боловсруулах;
Улаанбаатар хотын гэр хорооллын нүхэн жорлонгоос үүсэх хөрсний бохирдлыг тодорхойлох, хүний эрүүл мэндэд үүсч болзошгүй сөрөг нөлөөллийг үнэлж дүгнэх;
Улаанбаатар хотын үерийн эрсдэлийн бүсийг шинжлэх ухааны үндэслэлтэй нарийвчлан тогтоох, үерийн эрсдэлийг бууруулах арга зүйн зөвлөмж боловсруулах гэх мэт чиглэлээр хамтран ажиллахаар талууд тохиролцсон байна.
Дээрх судалгааны зарим чиглэлүүдээр хамтарсан төсөл санаачлан боловсруулах, санхүүжилтийн эх үүсвэрийг хэрхэн бүрдүүлэх талаар хоёр тал санал солилцлоо.

2222
3333


©ГАЗАРЗҮЙ-ГЕОЭКОЛОГИЙН ХҮРЭЭЛЭН. 2016.