Шинжлэх Ухааны Академийн Газарзүй-Геоэкологийн Хүрээлэн


Эрдэмтэн судлаачдын эсэргүүцлийн жагсаал

2017 оны 4-р сарын 22-ны өдөр дэлхийн олон хотуудад эрдэмтэн судлаачид шинжлэх ухаанд үзүүлж буй улс төрийн дарамтын эсрэг жагсаал цуглаан зохион байгууллаа. Дэлхийд анх удаа зохиогдож буй “Эрдэмтдийн марш” хэмээх жагсаал цуглаан нь “Дэлхийн өдөр”-тэй нэг өдөр давхцаж таарсан бөгөөд хүрээлэн буй орчны асуудалд олон нийтийн анхаарлыг хандуулах нь гол зорилгуудын нэг байсан байна.

Цуглааныг зохион байгуулагчид олон улсын шинжлэх ухааны эв нэгдлийг хамгаалахад энэ арга хэмжээ чиглэгдсэн гэж үзэж байна.

ice_screenshot_20170426-142809

АНУ, Вашингтон хотын жагсаал

Үндсэн гол арга хэмжээ Вашингтон хотод болсон бөгөөд жагсаалын гол уриа нь ерөнхийлөгч Трампын эсрэг чиглээгүй ч түүний засаг захиргаанаас явуулж байгаа үйл ажиллагаатай холбоотойгоор үүссэн гэдгийг зохион байгуулагчид мэдэгдэж байна.

Вена хотод болсон эрдэмтдийн цуглаанд залуучууд олноор оролцсон байна. АНУ-н ерөнхийлөгч Трамп дэлхийн дулааралд итгэхгүй байна гэж мэдэгдсэн бөгөөд, шинжлэх ухааны үндэслэлтэй судалгааны дүгнэлтэнд дэлхийн хамгийн нөлөө бүхий төрийн албан тушаалтан  эргэлзэж байгаад дэлхийн эрдэмтэд санаа зовж байна.

Лондон хотод болсон эрдэмтдийн цуглаанд хэдэн мянган хүн оролцож Шинжлэх ухааны музейгээс Парламентын талбай хүртэл жагсаал үргэлжилсэн. Жагсаалд оролцсон олон эрдэмтэд эрдэм шинжилгээний ажлыг үнэлэхгүй байгаа улс төрчдийн чиг хандлагыг эсэргүүцсэн байна. “Эрдэмтдийн марш” эсэргүүцлийн цуглааны өөр нэг зорилго нь иргэдийн болон шинжлэх ухааны ажилчдын харилцан ойлголцлыг бэхжүүлэх явдал байв.

Цуглааныг зохион байгуулагчид судлаач эрдэмтэдийг олон нийтийн ажил, улс төрд идэвхтэй оролцох, санал бодол дуу хоолойгоо эрчимжүүлэх талаар уриалсан байна.

ice_screenshot_20170426-142950

Лондон хот. Шинжлэх ухааны ажилчдын жагсаал

Австрали болон Шинэ Зеландаас эхэлсэн эсэргүүцлийн цуглаанд хэдэн мянган хүмүүс  оролцож шинжлэх ухааныг дэмжих, төр засгийн байгууллага судалгаа шинжилгээний ажлын үр дүн ололтыг илүү анхаарах талаар уриалжээ.

 


©ГАЗАРЗҮЙ-ГЕОЭКОЛОГИЙН ХҮРЭЭЛЭН. 2016.