Шинжлэх Ухааны Академийн Газарзүй-Геоэкологийн Хүрээлэн


БНХАУ-ын Шинжлэх Ухааны Академийн Ерөнхийлөгч, профессор Бай Чун Ли тэргүүтэй төлөөлөгчид ШУА-ийн Газарзүй, Геоэкологийн хүрээлэнд зочиллоо.

БНХАУ-ын ШУА болон Монгол Улсын ШУА хоорондын хамтын ажиллагааг өргөжүүлэх, тэр дундаа цөлжилт, газрын доройтол, цэвдэг судлалын чиглэлд өргөн хүрээтэй хамтарсан судалгааг гүйцэтгэх зорилгоор 2017 оны 5 сарын 2-нд БНХАУ-ын ШУА-ийн Ерөнхийлөгч тэргүүтэй төлөөлөгчид Газарзүй-Геоэкологийн Хүрээлэнд зочиллоо.
Албан уулзалтын хүрээнд хүрээлэнгийн захирал, доктор Д.Баттогтох өөрийн байгууллагын үүсэл, түүх, үйл ажиллагаа, бүтэц бүрэлдэхүүний талаар товч танилцуулж одоогийн байдлаар БНХАУ-ын эрдэм шинжилгээ, судалгааны хүрээлэн, төвүүдтэй хамтран хэрэгжүүлж буй төсөл, судалгааны ажил, үр дүнгийн талаар товч танилцуулга хийв. Уулзалтын явцад ноён Бай Чун Ли өөрийн байгууллага бүтэцийн талаар товч танилцуулга хийж байгууль орчин, байгалийн нөөц, тэр дундаа цөлжилт, газрын доройтлын судалгааг олон хүрээлэн төв хийдэг болохыг цохон тэмдэглэж тэр дундаа Баруун Бүсийн ШУА-ийн төв, Ланчжоу дахь Хүйтэн, Хуурай Бүсийн Хүрээлэн Буй Орчин, Инженерчлэлийн Хүрээлэнгийн үйл ажиллагааг дурьдаад тэдгээр хүрээлэн төвийн үйл ажиллагаа нь цаашид Монгол орны цөлжилт, газрын доройтол, цэвдэг судлалд хамтран ажиллах өргөн бололцоог нээж өгөх боломжтой гэж дүгнэв.
ШУА-ийн Ерөнхийлөгч Д.Рэгдэл уулзалтын хүрээнд хэлсэн үгэндээ БНХАУ-Монгол Улс хоорондын хамтын ажиллагаа, тэр дундаа шинжлэх ухаан, технологийн хүрээнд өрнөх шинэ үе нь нэн тэргүүнд Монгол орны цөлжилт, газрын доройтлын асуудлыг шийдвэрлэхэд чиглэх учиртай гэж хэлээд энэ чиглэлд хүрээлэн, төвүүдийн хооронд хэрэгжүүлэх төслүүдийн анхдагч нь Газарзүй-Геоэкологийн Хүрээлэн болж байгаад талархав. Хүрээлэнгийн зүгээс тус албан айлчлалын хүрээнд хамтын ажиллагааны дээрхи чиглэлийг өргөжүүлэх зорилгоор боловсруулсан төслийн саналуудыг БНХАУ-ын төлөөлөгчидөд өргөн барьсны зэрэгцээ энэ өдрөөс хамтын ажиллагаа эхлэж байгаад баяртай байна хэмээн дүгнэлээ.
IMG_2583

IMG_2604
Монгол Улсын Шинжлэх ухааны Академийн Ерөнхийлөгчийн урилгаар БНХАУ-ын Шинжлэх ухааны Академийн Ерөнхийлөгч, профессор Бай Чун Ли тэргүүтэй төлөөлөгчид манай улсад 2017 оны 4 дүгээр сарын 29-ний өдрөөс 5 дугаар сарын 3-ны өдрүүдэд албан ёсны айлчлал хийж байгаа билээ. Айлчлалын бүрэлдэхүүнд Хятад улсын Шинжлэх ухааны академийн Ерөнхийлөгчөөс гадна тус академийн Гадаад хамтын ажиллагааг Удирдах газрын ерөнхий захирал, профессор Жин Хуа Цао, Баруунхойд бүсийн Эко-хүрээлэн буй орчин, нөөцийн судалгааны хүрээлэнгийн ерөнхий захирал, доктор Ванг Тао, Нүүрсний химийн хүрээлэнгийн ерөнхий захирал, профессор Жиан Гуо Ванг, Гадаад хамтын ажиллагааг Удирдах газрын орлогч захирал Бо Лун Нинг нар орсон. Энэ нь БНХАУ-ын ШУА-ийн Ерөнхийлөгчийн хувьд сүүлийн 10 гаруй жилийн хугацаанд Монголд хийж буй хоёр дахь удаагийн айлчлал бөгөөд хоёр орны шинжлэх ухаан, технологийн салбарт хамтын ажиллагааг бататгах чухал үйл явдал боллоо.
IMG_2563

DSC00605


©ГАЗАРЗҮЙ-ГЕОЭКОЛОГИЙН ХҮРЭЭЛЭН. 2016.