Шинжлэх Ухааны Академийн Газарзүй-Геоэкологийн Хүрээлэн


Дэлхий нийт Олон Улсын Биологийн Төрөл Зүйлийг Хамгаалах өдрийг тэмдэглэж байна

Жил бүрийн 5 сарын 22 өдрийг НҮБ-ын Биологийн Төрөл зүйлийн Конвенциос Олон Улсын Биологийн Төрөл Зүйлийн өдөр болгон тэмдэглэдэг.

Өнөөдөр Олон Улын Биологийн Төрөл, Зүйлийг Хамгаалах ба Тогтвортой Аялал Жуулчлалын өдөр тохиож байна. Байгалийн өвөрмөц тогтоц бүхий газруудад аялах, элдэв хачин амьтдын амьдрах орчин, амьдрлын хэв маягтай танилцах зэрэг нь аялал жуулчлалын нэг гол эдийн засгийн хөшүүрэг болдог. Иймд аялал жуулчлалд тогтвортой хөгжлийн үзэл санааг бий болгосноор биологийн төрөл зүйлд тулгамдаж буй эдийн засаг, улс төр, бодлогын зарим асуудлыг шийдвэрлэж болох юм. Хариуцлагатай, тогтвортой, зөв удирдлагатай аялал жуулчлалыг хөгжүүлснээр бид билдлгийн түлхүүр зүйлүүдийг тэдгээрийн амьдрах орчинд нь хамгаалж, өсгөн үржүүлж, тэдгээрийн үнэ цэнийг нэмэгдүүлэх боломжтой юм.

Хувь хүний түвшинд байгальд ээлтэй, тогтвортой аялал гэдэг нь аялж буй газартаа хамгийн бага ул мөр үлдээх, өөрийн сонголтоо нөлөө багатай байлгахыг хичээхийг хэлнэ. Хүн бүр ийм снголтыг хийх нь дорвитой өөрчлөлт авчирч чадахгүй хэдий ч хүн бүр хийгээд хэвшвэл их том эерэг өөрчлөлтийг бий болгоно. Бид аяж аялж байна, юу идэж байна, хаанаас ус ууэ байна, ямар зүйл худалдан авч байна энэ бүгдийг эргэн нэг харж зөв сонголтыг хийж чадвал бид биологийн төрөл зүйлд үзүүлэх өөрийн нөлөөг бууруулж чадах юм. Байгаль дэлхийдээ хүндэтгэлтэй хандаж өөрт жижиг өөрчлөлтийг авчирснаар бид жинхэнэ аялалын үнэ цэнийг илүү ихээр мэдрэх болно.

CBD_day


©ГАЗАРЗҮЙ-ГЕОЭКОЛОГИЙН ХҮРЭЭЛЭН. 2016.