Шинжлэх Ухааны Академийн Газарзүй-Геоэкологийн Хүрээлэн


Олон улсын эрдэм шинжилгээний бага хурал боллоо

2017 оны 6-р сарын 2-5-нд Улаанбаатар хотноо Монгол-Америкийн хамтарсан “Монголын өндөрлөг дэх хүн-байгаль харилцан холбоот систем” сэдэвт олон улсын эрдэм шинжилгээний бага хурлыг АНУ-ын Мичиганы их сургуультай хамтран зохион байгуулав.
ice_screenshot_20170628-180620
Хуралд 12 орны 32 эрдэм шинжилгээний байгууллага, их сургуулийн төлөөлөл 57 судлаач эрдэмтэд оролцсоноос дийлэнх нь АНУ-аас ирсэн байлаа. Газарзүй, геоэкологийн чиглэлийн олон улсын мэргэжлийн сэтгүүлийн редакцын зөвлөлд ордог дэлхийд нэр хүндтэй олон эрдэмтэн судлаачид хуралд оролцлоо. Хурлаар олон улсын түвшний мэргэжлийн сэтгүүлд хэвлүүлэхээр төлөвлөж буй эрдэм шинжилгээний 18 өгүүллийн талаар дэлгэрэнгүй хэлэлцүүлэг өрнүүллээ. Эрдэм шинжилгээний өгүүллийг сайжруулах санал шүүмж, шинэлэг санаа, сонирхсон өгүүлэлд хамтран зохиогчоор орох гэх мэт хурлын үйл ажиллагаа сонирхолтой, шинэлэг хэлбэрээр зохиогдлоо.


©ГАЗАРЗҮЙ-ГЕОЭКОЛОГИЙН ХҮРЭЭЛЭН. 2016.