Шинжлэх Ухааны Академийн Газарзүй-Геоэкологийн Хүрээлэн


ШУА-ийн ГГХ-ийн захирал, доктор (Ph.D) Д.Баттогтох ОХУ-ын Иркутск хотноо Орос, Монгол, Хятад залуу эрдэмтэн, судлаачдын чуулга уулзалтанд оролцлоо.

ШУА-ийн ГГХ-ийн захирал, Доктор Д.Баттогтох 2017 оны 06 дугаар сарын 19-25-ний өдрүүдэд ОХУ-ын Иркутск хотноо “Life Science for Green Technologies: A Scientific Silk Way” сэдвийн хүрээнд зохион байгуулагдаж буй Орос, Монгол, Хятад залуу эрдэмтэн, судлаачдын чуулга уулзалтанд Монголын талын залуу эрдэмтдийг ахлан оролцлоо. Чуулга уулзалтад Монгол талаас Шинжлэх ухааны хүрээлэнгүүд болон Их дээд сургуулиудын төлөөлөл бүхий нийт 25 залуу судлаач, эрдэмтэд оролцож өөрсдийн судалгааны чиглэлээр илтгэл хэлэлцүүллээ.
Орос, Монгол, Хятад Улс газар зүйн байрлалын хувьд хил залгаа оршдог, байгаль, нийгэм, эдийн засгийн уялдаа холбоотой бүс нутгийн геополитик, стратегийн хувьд харилцан хамааралтай түнш улсууд юм. Энэхүү чуулга уулзалтын гол зорилго нь гурван улсын шинжлэх ухаан, боловсрол, инновацийн чиглэлээр ажиллаж буй залуу судлаач, эрдэмтдийг нэгэн дээвэр дор цуглуулан мэдлэг солилцох улмаар Орос, Монгол, Хятад улсыг холбосон Шинжлэх ухааны торгоны замыг бий болгох, байгалийн ухааны салбар дахь ногоон технологийг дэмжих зэрэгт оршиж байна.
Мөн түүнчлэн ШУА, ГГХ-ийн захирал Д.Баттогтох ОХУ-ын Иркутск мужийн Оросын Шинжлэх ухааны Академийн Сибирийн салбарын харьяа “Дэлхийн царцдасын Хүрээлэн”, “Газарзүйн Хүрээлэн” болон “Лимнологийн Хүрээлэн”-гийн захирлууд болон бусад эрдэмтэн судлаач нартай уулзан ШУА-ийн ГГХ-тэй цаашид хэрхэн хамтран ажиллах, хамтарсан судалгааны талаар санал солилцлоо.
received_1785655225059850

20170623_094010_001

FB_IMG_1498062683746


©ГАЗАРЗҮЙ-ГЕОЭКОЛОГИЙН ХҮРЭЭЛЭН. 2016.