Шинжлэх Ухааны Академийн Газарзүй-Геоэкологийн Хүрээлэн


Нисгэгчгүй онгоцоор байгаль орчны судалгаа хийх боломж

Нисгэгчгүй онгоцоор байгаль орчны судалгаа хийх боломж
Сүүлийн үед техник технологи хурдацтай хөгжөөд үүнийг дагаад байгаль орчны судалгааны тоног төхөөрөмжүүд сайжирч байгаа билээ. Үүн дотроос байгаль орчны судалгааны газрын зургийн нарийвчлалыг сайжруулах тоног төхөөрөмж ашиглаж сурах нь чухал болоод байна. Хэдийгээр орчин үеийн байгалийн судалгаанд хиймэл дагуулын зургууд, гадаргын өндрийн тоон загваруудыг өргөнөөр ашиглаж байгаа хэдий ч энэ нь бага талбайн зураглалд нарийвчлалын түвшин хангалтгүй байна. Иймээс бид нисгэгчгүй онгоц ашиглаж хамгийн сүүлийн үеийн мэдээлэл бүхий газрын гадаргын зургийг, орон зайн мэдээлэлтэйгээр авч чаддаг болсон нь судалгааны нарийвчлалыг өндөрсгөж байна. Өнөөгийн байдлаар ШУА, Газарзүй-Геоэкологийн хүрээлэнгийн Физик газарзүйн салбар нисгэгчгүй онгоцтой судалгааг дараах байдлаар (зураг дээрх) бие даан болон хамтарсан экспедицүүдээр туршилт судалгаануудыг хийж зохих үр дүнгүүдийг гаргасан байна. Нисгэгчгүй онгоцноос бид орто болон DEM зураг гаргаж авч байгаа нь хамгийн чухал мэдээлэл юм. Мөн өндөр хөгжилтэй бусад орны байгаль орчны судлаач нар камерыг нь сольж өөр олон төрлийн тусгай зориулалт сенсор зүүж нисгэж байгаа нь байгаль орчны судалгааг түргэн бөгөөд хялбар болгож байна.
Untitled

Бэлтгэсэн: ШУА, Газарзүй-Геоэкологийн хүрээлэн, Физик газарзүйн салбар
ЭШДэдА M.Sc Э.Одбаатар


©ГАЗАРЗҮЙ-ГЕОЭКОЛОГИЙН ХҮРЭЭЛЭН. 2016.