Шинжлэх Ухааны Академийн Газарзүй-Геоэкологийн Хүрээлэн


Азийн цэвдгийн хоёрдугаар хуралд амжилттай оролцлоо.

Азийн цэвдгийн хоёрдугаар хурал долоон сарын 3-аас 6- ны өдрүүдэд Япон улсын Саппоро хотод амжилттай зохион байгуулагдлаа.
ice_screenshot_20170717-125946
Ерөнхий зохион байгуулагч Мамору Ишикава, Хоккайдагийн Их Сургууль

Тус хуралд 17 орны 178 эрдэмтэн судлаачид аман болон ханан илтгэл хэлэлцүүлж оролцжээ. Монгол улсаас 5 судлаач оролцсон байна. Энэхүү хуралд Шинжлэх Ухааны Академийн Газарзүй-Геоэкологийн хүрээлэнгийн Цэвдэг судлалын салбарын дарга доктор(Ph.D) А.Дашцэрэн, эрдэм шинжилгээний тэргүүлэх ажилтан доктор(Ph.D) Я.Жамбалжав нар оролцож, илтгэл хэлэлцүүллээ.
19732132_1614847395193023_6406951074343015140_n
ШУА-ийн ГГХ-ийн Цэвдэг судлалын салбарын эрдэмтэд
Монгол орны цэвдгийн мониторингийн сүлжээ улс орныхоо нийт нутаг дэвсгэрийг хамарч чадсан нь шинжлэх ухааны өндөр ач холбогдолтой хэмээн хурал зохион байгуулагч болон хуралд оролцогчид үнэлсэн байна.


©ГАЗАРЗҮЙ-ГЕОЭКОЛОГИЙН ХҮРЭЭЛЭН. 2016.