Шинжлэх Ухааны Академийн Газарзүй-Геоэкологийн Хүрээлэн


ХЯТАДЫН ШУА-ИЙН БАРУУН ХОЙД БҮСИЙН ЭКО-ХҮРЭЭЛЭН БУЙ ОРЧИН, БАЙГАЛИЙН НӨӨЦИЙН ХҮРЭЭЛЭНТЭЙ ХАМТЫН АЖИЛЛАГААГ ЭХЛҮҮЛЛЭЭ.

Монгол улсын Шинжлэх Ухааны Академи ба БНХАУ-ын Шинжлэх Ухааны Академи хоорондын хамтын ажиллагааны хүрээнд ШУА-ийн Газарзүй -Геоэкологийн хүрээлэнгийн захирал Др.Д.Баттогтох, Цөлжилтийн судалгааны салбарын дарга Др.А.Хауленбек, Цэвдэг судлалын салбарын дарга Др.А.Дашцэрэн, Гадаад хамтын ажиллагааны ажилтан Ц.Болормаа нар 2017.07.24-2017.07.31-ний өдрүүдэд БНХАУ-д албан томилолтоор ажиллалаа. Томилолтын хүрээнд Хятадын ШУА-ийн Баруун хойд бүсийн Эко-хүрээлэн буй орчин, байгалийн нөөцийн хүрээлэнд (NIEER) зочлон, хамтын ажиллагааны санамж бичиг, хамтарсан судалгаа, төслийг эхлүүлэх гэрээнд гарын үсэг зурлаа.
Хамтын ажиллагааны хүрээнд хоёр талын эрдэмтэд дараах чиглэлээр хамтран ажиллахаар тохирцлоо. Үүнд:
• Цөлжилттэй тэмцэх судалгаа шинжилгээний төсөл хөтөлбөр хэрэгжүүлэх
• Цэвдэг судлалын судалгаа шинжилгээний төсөл хөтөлбөр хэрэгжүүлэх
• Усны нөөц, эргэлт, ашиглалтын судалгаа шинжилгээний чиглэлд хамтран ажиллах
• Судлаачдын солилцоог идэвхжүүлэх, хамтарсан бүтээл гаргах, хурал семинар зохион байгуулах, олон улсын сэтгүүлд хамтарсан өгүүлэл хэвлүүлэх

ice_screenshot_20170811-103948
NIEER-ийн Цэвдэг судлалын лабораторийн эрдэм шинжилгээний ажилтан, судлаачидтай санал солилцов

ice_screenshot_20170811-104154
NIEER-ийн Проф.Др.Ванг Шинпинг-тэй цөлжилтийн хамтарсан төслийн талаар санал солилцов

ice_screenshot_20170811-104349
NIEER-ийн Цэвдэг судлалын лабораторийн эрхлэгч, судлаачдын хамт

ice_screenshot_20170811-104449
Хятадын ШУА-ийн Ланжау салбарын ерөнхийлөгч, Хятадын ШУА-ийн Баруун хойд бүсийн Эко-хүрээлэн буй орчин, байгалийн нөөцийн хүрээлэнгийн (NIEER) захирал Др. Проф. Ванг Тао болон МУ-ын ШУА-ийн ГГХ-ийн захирал Др Д.Баттогтох нар хамтран ажиллах гэрээнд гарын үсэг зурлаа.

Мөн түүнчлэн ӨМӨЗО-ны Алшаа аймгийн Баруун хошуунд зохион байгуулагдсан “BADAIN JARAN” Олон улсын цөлжилтийн хэлэлцүүлэг, Ордос мужид зохион байгуулагдсан “KUBUQI” Олон улсын цөлжилтийн хэлэлцүүлэгт тус тус оролцлоо. Тухайлбал, “BADAIN JARAN” Олон улсын Цөлжилтийн хэлэлцүүлэгт 2017 оны 07-р сарын 26-27-ны өдрүүдэд болж тус хэлэлцүүлэгт ШУА-ийн ГГХ-ийн захирал Др.Д.Баттогтох “Монгол орны цөлжилтийн өнөөгийн төлөв байдал” сэдвээр, Др А.Хауленбек “Монгол орны хэмжээнд цөлжилттэй тэмцэх үйл ажиллагаа” сэдвээр тус тус илтгэл хэлэлцүүллээ.
ice_screenshot_20170811-104831
“BADAIN JARAN” Олон улсын цөлжилтийн хэлэлцүүлэг

“KUBUQI” Олон улсын Цөлжилтийн хэлэлцүүлэг 2017 оны 07-р сарын 29-нд болж ГГХ-ийн захирал Др.Д.Баттогтох “Бүс ба Зам Ногоон эдийн засаг” сэдэвт зөвлөгөөнд панелистаар оролцож, 07-р сарын 30-ны өдөр академик төвшний илтгэлийн хэсэгт “Монгол оронд хэрэгжиж буй цөлжилттэй тэмцэх хөтөлбөр судалгааны ажлын жишээ” сэдэвт илтгэлийг хэлэлцүүлэв.
ice_screenshot_20170811-105214
Хэлэлцүүлгийн үеэр ӨМӨЗО-ны Өдрийн сонин, Хятадын олон улсын радиогийн нэвтрүүлэгт оролцон Монгол орны хэмжээнд хэрэгжүүлж буй судалгаа, цөлжилттэй хэрхэн тэмцэж байгаа талаар ярилцлага өглөө.
ice_screenshot_20170811-105151


©ГАЗАРЗҮЙ-ГЕОЭКОЛОГИЙН ХҮРЭЭЛЭН. 2016.