Шинжлэх Ухааны Академийн Газарзүй-Геоэкологийн Хүрээлэн


“Монголын тэгш өндөрлөг, түүний зэргэлдээх нутгийн хүрээлэн буй орчин ба тогвортой хөгжил” сэдэвт олон улсын 12-р хуралд ШУА-ийн ГГХ-ийн судлаачид амжилттай оролцлоо

Монголын тэгш өндөрлөг, түүний зэргэлдээх нутгийн байгалийн нөхцлийн өвөрмөц онцлог болон тус бүс нутгийн тогвортой хөгжлийн асуудлыг хэлэлцэх олон талт хамтын ажиллагааны академик харилцааг дэмжин хөгжүүлэх зорилготой Орос-Монгол-Хятад гурван улсын хамтарсан олон улсын 12-р “Монголын тэгш өндөрлөг, түүний зэргэлдээх нутгийн хүрээлэн буй орчин ба тогтвортой хөгжил” сэдэвт хурал нь ОХУ-ын Улаан-Үд хотод 2017 оны 8-р сарын 3-4-ний өдрүүдэд амжилттай зохион байгуулагдлаа. Тус хуралд Газарзүй-Геоэкологийн хүрээлэнгийн захирал Др.Д.Баттогтох, Академич Д.Доржготов, Нийгэм эдийн засгийн газарзүйн салбарын судлаач Др.Б.Батбуян, Зурагзүй-Газарзүйн мэдээллийн системийн салбарын дарга Б.Сайнбуян болон бусад залуу судлаачдын хамт нийт 11 хүний бүрэлдэхүүнтэйгээр оролцов.

ice_screenshot_20170811-111446
ШУА-ийн ГГХ-ийн академич Д.Доржготов

Энэ удаагийн хуралд академич Д.Доржготов, захирал Др.Д.Баттогтох нар хурлын түүх, ач холбогдлыг тодотгосон нээлтийн үг хэлж, Нийгэм эдийн засгийн газарзүйн салбарын Др.Б.Батбуян “Байгаль орчин ба уур амьсгалын өөрчлөлт” сэдэвт салбар хуралдааныг удирдан ажиллав. Мөн түүнчлэн Зурагзүй-Газарзүйн мэдээллийн системийн салбарын судлаач С.Амаржаргал, Б.Нарангэрэл, Нийгэм эдийн засгийн газарзүйн салбарын судлаач А.Золзаяа, Зурагзүй-Газарзүйн мэдээллийн системийн салбарын докторант н.Хөгжилт, Усны нөөц ус ашиглалтын салбарын судлаач Ц.Болормаа, Б.Рэнчинбуд тус тусын илтгэлийг хэлэлцүүллээ.
ice_screenshot_20170811-111654
ШУА-ийн ГГХ-ийн эрдэмтэн судлаачид

ice_screenshot_20170811-111827
ШУА-ийн ГГХ-ийн эрдэмтэн судлаачид


©ГАЗАРЗҮЙ-ГЕОЭКОЛОГИЙН ХҮРЭЭЛЭН. 2016.