Шинжлэх Ухааны Академийн Газарзүй-Геоэкологийн Хүрээлэн


Европын Сансрын Агентлагийн “РОСЕТТА” төсөл

2004 онд ЕСА энэхүү төслийг амжилттай эхлүүлж, Росетта хиймэл дагуулыг сансарт хөөргөжээ. Уг төслийн зорилго сансарт нисч яваа П67 Черюмуров-Герасименко сүүлт одыг 10 жилийн турш дагаснаар ойртон очих боломжтой болох бөгөөд улмаар Philae төхөөрөмжийг сүүлт одны гадаргуу дээр буулгах хэтийн ирээдүйг арван жилээр тооцоолсон агуу том төсөл юм. Мянга, мянган жилийн турш эрдэмтэн судлаачид эх дэлхийн үүсэл, түүн дээрх амьдралын мөн чанар, үүслийг олохоор судалгаа шинжилгээгээ чиглүүлсээр өдий хүрсэн билээ. Дэлхий дээрх амьдралын эх үүсвэр болох ус хэмээх нэгдлийг хаанаас, хэрхэн яаж үүссэн бэ гэдгийг олж мэдэхээр бүхий л анхааралаа газрын гүн рүү хандуулж ирсэн боловч нарийн, бүрэн дүүрэн баталгаа олж чадахгүй өдийг хүрсэн юм. Харин энэхүү асуултын хариултыг сансраас өөрөөр хэлбэл дэлхий дээр унаж дэлбэрэлт үүсгэсэн сүүлт од, солируудаас хайх нь магадгүй бодит хариултыг өгч болох юм. Сүүлт одон дээр буусан төхөөрөмж маань олон төрлийн дээж, шинжилгээ авах бөгөөд үр дүнг эх дэлхий рүү дамжуулах юм. Олон төрлийн элементүүд, тоос, тоосонцор, металл болон бусад олон янзын цогц молекулуудын нэгдлүүд магадгүй асуулт хариултыг олоход тусалж болох юм. Өнгөрсөн рүү эргэн харж хорвоо ертөнцийн үүсэл, нарны систем болон дэлхий дээрх амьдралын эх үүсвэр усны үүслийг олсноор ирээдүйд амьдрал хэрхэн өрнөх вэ, дэлхийн нөөц шавхагдсний дараа хүн төрөлхтөн хаачих вэ, өөр гараг дээр ус үүсч амьдрал үүсэх боломжтой юу, боломж байвал хэзээ хаана вэ гэх мэт олон тооны хариулж чадахгүй байгаа асуултууд хариулт өгнө гэдэгт итгэлтэй байна. Магадгүй бид бурхны санааг ч ойлгож болох юм (Stephen Hawking).

image001

Зураг 1. Росетта хиймэл дагуул

Philae mөхөөрөмж буух П67 Черюмуров-Герасименко солир нь дэлхийгээс 500 сая гаруй километрийн зайд сансарт хөөрч яваа бөгөөд 4100 метр урттай сүүлт од юм.

image002

Зураг 2. П67 Черюмуров-Герасименко солирын хэмжээ Лондон хотын төвтэй харьцуулсан байдал.

Орон нутгийн цагаар 2014 оны 11-р сарын 12-ны орой Росетта дагуулсүүлт одонд ойртон очсноор 10 км-н өндрөөс солирын гадаргууг зураглаж Philae төхөөрөмжөө буулгах боломжтой болсон бөгөөд 16 цаг 05 минутын үед төхөөрөмж хиймэл дагуулаас салан амжилттай газардлаа. 1957 оны Спутник-1 хиймэл дагуул шиг агуу бүтээл, 1961 онд анх сансарт ниссэн Гагарин шиг , 1969 оны саран дээр гишгэсэн Армстронгийн мөр шиг хүн төрөлхтний агуу том дэвшил байлаа. Гэхдээ Росетта дагуул болон Philae төхөөрөмж арван жилийн өмнө бүтээгдсэн технологи гэдгийг анхаараарай,2004 оны 3 сарын 2-нд iphone, Twitter ч байгаагүй, харинFacebook дөнгөж мэндлээд 27 хонож байсан байна.

image003

Зураг 3. Philaeтөхөөрөмж, станцыг салах үед хиймэл дагуулаас авсан анхны зураг

Philaeстанц нь өөртөө олон төрлийн хэмжилт, шинжилгээ, дээж авах тус, тусын чиг үүрэгтэй 10 өөр төхөөрөмжүүдтэй.  Эдгээр 10 дэд төхөөрөмж нь солирын цөм болон гадарга, тэдгээрийн химийн шинж чанар болон эрдсийн найрлага, изотоп хамаарал, солирын дотоод цөмийн дулааны болон цахилгаан соронзон орны физик хэмжилт, нарны гэрэл болон сүүлт од хоорондын харилцан үйлчлэлийг тандах гэх мэт үндсэн зорилгуудтай бөгөөд мэдээж соронзон орны хэлбэлзлийн дуу авиа, хийн хэмжилт, гадаргын зайнаас тандсан зураг мэтийн мэдээг дамжуулж байна.

image004

Зураг 4. Philaeстанцын дэд хэсгүүд

Хиймэл дагуул сүүлт одонд ойртон очсноос эхлэн мэдээллийг эх дэлхий рүү дамжуулж эхлэсэн бөгөөд солирын соронзон орны хэлбэлзлээс үүсэн гарч байгаа дуу чимээг  Росетта дагуул дээр Плазма Консерциум (Rosetta Plasma Consortium)төхөөрөмжбичиж аван дамжуулсанг дараах линкээр орж сонирхоно уу. Энэ дуу чимээг “Дуулж байгаа сүүлт од” хэмээн нэрлэжээ. https://soundcloud.com/esaops/a-singing-comet

Philaeстанц дэх дэд төхөөрөмжүүд хэрэв хэмжилтүүд болон дээж, шинжилгээгээ төлөвлөснөөр амжилттай аван үргэлжилбэл энэхүү үйл ажиллагаа 14-нийг хүртэл үргэлжилэх болно.

image005

Зураг 4. Philae төхөөрөмжийн газардсан гадаргын зүйвэр зураг.

Мэдээ бэлтгэсэн: А.Мөнх-Эрдэнэ, Газарзүй-Геоэкологийн хүрээлэн, ШУА.

Эх сурвалж:   http://www.esa.int/

http://www.twitter.com/ESA_Rosetta
http://www.twitter.com/esaoperations
http://www.twitter.com/philae2014
http://www.twitter.com/esascience


©ГАЗАРЗҮЙ-ГЕОЭКОЛОГИЙН ХҮРЭЭЛЭН. 2016.