Шинжлэх Ухааны Академийн Газарзүй-Геоэкологийн Хүрээлэн


SPOT – 7 хиймэл дагуул

Хүн төрөлхтөн эртний хүсэл эх дэлхийг таньж мэдэх, зураглах явдал байлаа. 19-р зууны дунд үед Францын иргэн Гаспард Феликс Турнашон (Felix Tournachon) анх Надар хэмээх камераар Парис хотыг агаарын бөмбөглөгөнд сууж хөөрөн зураглажээ. Үүнээс цааштехник технологи хөгжсөөр 1957 онд анхны хиймэл дагуул, 1972 онд анхны тандан судлалын Ландсат хиймэл дагуул амжилттай хөөрснөөр бидний эх дэлхийг үзэх үзэлд хувьсгал хийсэн юм. Сүүлийн гучаад жилийн дотор төрөл бүрийн оронзайн болон спектрийн шийдтэй олон арван хиймэл дагуулууд хөөрсөөр байна.
image002

Зураг 1. SPOT 6 болон SPOT 6 дагуулууд.

Эдгээрээс зурагласан талбай болон ач холбогдлоороо Ландсат дагуулын дараа орохуйц олон мянган км хавтгай дөрвөлжин талбайг зураглаж чадсан SPOT дагуул тандан судалгааны анхны дагуулуудын нэг билээ. 1986 онд Францын сансрын агентлаг SPOT 1 (Satellite Pour de la Terre, Earth observation satellite) хиймэл дагуулаа амжилттай хөөргөснөөр энэхүү цуврал дагуулуудын эхлэлийг тавьсан юм.  1986 оноос хойш SPOT дагуулын цувралууд нийт 30 сая гаруй сценийг зураглаад байна. Улмаар цуврал гучаад жилийн доторSPOT 7 хүртэл явсан бөгөөд энэхүү дагуул нь 2014 оны 6 сарын 30-нд Энэтхэгийн Дхаван сансрын төвөөс амжилттай хөөрсөн байна.

image004

Зураг 2. SPOT дагуулынцувралууд

SPOT 6 болон 7 дагуулууд адилхан орбитоор нисэх бөгөөд өдөрт 6 сая км2 талбайг зураглах юм байна энэ нь ойролцоогоор Франц улсын газар нутгаас 10 дахин, Монголоос 2.5 дахин их талбайг зураглах чадалтай юм байна. Хиймэл дагуулаас дамжуулах мэдээг Францын Тулуз болон Шведийн Кируна хотуудад байх хүлээн авагч станцууд хүлээн авах юм байна. Цаг хугацааны шийд буюу нэг цэг дээр буцаж ирэх хугацаа 1 өдөр. Нэг сцений хэмжээ 60 км хойноос урд зүг руу харин нөгөө тэнхлэгийн дагуу 600 км хүртэл зураглах чадвартай.

  Cпектр Долгионы урт Оронзайн шийд Радиометрийн шийд
1 Панхроматик 0.450-0.745 μm 2 метр 12 бит
2 Хөх 0.450-0.520μm 8 метр 12 бит
3 Ногоон 0.530-0.590μm 8 метр 12 бит
4 Улаан 0.625-0.695 μm 8 метр 12 бит
5 Ойрын нил улаан 0.760-0.890 μm 8 метр 12 бит

Хүснэгт 1. SPOT 7 дагуулынүзүүлэлтүүд

Өндөр нарийвчлалтай SPOT 7 дагуулын мэдээг төрөл бүрийн судалгаанд ашиглаж болно. Тухайлбал хөрс, ус, хот болон газар төлөвлөлт, газар ашиглалт, газар бүрхэвчийн ангилал, ялангуяа ой, ургамалан бүрхэвчийн судалгаа, биомасс, ургамлын индекс зэрэг маш олон янзын судалгаа шинжилгээнд өргөнөөр ашиглаж болох юм.

image006

 

Зураг 3. SPOT 7 дагуулынСиднейхоторчмынзураг

Эх сурвалж: http://www.satimagingcorp.com/


©ГАЗАРЗҮЙ-ГЕОЭКОЛОГИЙН ХҮРЭЭЛЭН. 2016.