Шинжлэх Ухааны Академийн Газарзүй-Геоэкологийн Хүрээлэн


Шинэ технологи ба инноваци

Энэ сэдвийн үр дүнд өндөр нарийвчлалтай агаар сансрын олон сувгийн мэдээг ашиглан цөлжилт, газрын бүрхэвчийн өөрчлөлт, газрын доройтол бэлчээрийн талхлагдлын сэдэвчилсэн зургууд зохиож, зургийн агуулгын элементүүдийн атрибут мэдээллийг бий болгосон.
Олон улсын Цөмийн Энергийн Агентлагаас санхүүжүүлсэн төсөл. Монгол орны хээрийн бүсийн хөрсний элэгдэл хуримтлалын зэргийг цацраг идэвхт Cs137 изотопи ашиглан тодорхойлсон. Судалгаагаар нийт 350 ш. хөрсний дээж авч PD, MBM-2 загвар ашиглан хөрсний эвдрэлийг тооцоолсон. Монгол орны төв хэсгийн ухаа гүвээрхэг хээрийн бүсийн бэлчээрийн хөрсний эвдрэл дунджаар 1 жилд 1 газраас 6,093 тн буюу жилд өнгөн хөрс 0,37 мм нимгэрч байна. Тариалангийн хөрсний эвдрэлийг 2 хэсэг тариалангийн талбайд судалсан. Сэлэнгэ аймгийн Номгон сумын Мангиртийн хөндийн тариалангийн хөрсний эвдрэл 32,6 тн/га жил, Төв аймгийн Сүмбэр сумын Мэргэн шувуутийн өвөр хоолойн тариалангийн хөрсний эвдрэл 49,6 тн/га жил байна. Тариалангийн хөрсний эвдрэл бэлчээрийн хөрснөөс 5-10 дахин илүү байгаа бөгөөд тариалангийн хөрсийг хамгаалах ажлыг эрчимжүүлэх шаардлагатай байна.

©ГАЗАРЗҮЙ-ГЕОЭКОЛОГИЙН ХҮРЭЭЛЭН. 2016.