Шинжлэх Ухааны Академийн Газарзүй-Геоэкологийн Хүрээлэн


Эрхэм зорилго

Алсын хараа

Хөгжилд чиглэсэн судалгааг өргөжүүлж, олон нийтэд шинжлэх ухаан, технологи, танин мэдэхүйн үйлчилгээ үзүүлэх замаар Монгол Улсын тогтвортой хөгжилд бодит хувь нэмэр оруулах салбар дундын  судалгаа, эрдэм шинжилгээний төв байгууллага болно.

Эрхэм зорилго ба зорилт

Бидний эрхэм зорилго нь  даян дэлхийн өөрчлөлтийн Монгол орны байгаль, нийгэм, эдийн засагт үзүүлэх нөлөөг судлах, салбар дундын инновацийн шийдлийг хөгжүүлэх, мэдлэгийн менежментийг хэрэгжүүлэх замаар  тогтвортой хөгжлийг түгээхэд оршино.

Бидний зорилт:

  • Даян дэлхийн өөрчлөлт байгалийн нөөц, баялаг болон хүн амын амьдрал ахуйд үзүүлэх нөлөөг судлах, үнэлэх, зураглах;
  • Байгаль хамгаалал, байгалийн нөөцийн тогтвортой менежментийг бүрдүүлэхэд шаардлагатай технологи, инновацийг турших, нэвтрүүлэх, дамжуулах;
  • Бүх нийтийн байгаль орчны мэдлэг, байгалийг зүй зохистой ашиглах, хамгаалах сэтгэлгээг хөгжүүлэх.

Үнэт зүйлс

Бидний үнэт зүйлс бол хүний нөөц, мэдлэг, мэдээлэл юм. Бид судалгаа эрдэм шинжилгээний үйл ажиллагаандаа тэнцвэрт байдал, мэдээллийн хүртээмж, оролцооны нээлттэй орчныг бүрдүүлэн ажилладаг. Салбар дундын эрдэм шинжилгээний байгууллагын хувьд бид өөрийн болон хамтран ажиллаж буй талуудын чадавхийг дэмжих, бэхжүүлэх, хөгжүүлэх чиглэлийг баримталдаг.


©ГАЗАРЗҮЙ-ГЕОЭКОЛОГИЙН ХҮРЭЭЛЭН. 2016.