Шинжлэх Ухааны Академийн Газарзүй-Геоэкологийн Хүрээлэн


Лабораторийн шинжилгээ

УСНЫ ЧАНАРЫН ШИНЖИЛГЭЭ


Манай лаборатори анх 1965 онд УХТЭШИ (хуучин нэрээр)-ийн дэргэд “Гидрохимийн төв Лаборатори” нэртэйгээр байгуулагдсан. Усны шинжилгээний лаборатори нь байгуулагдсан цагаасаа хойш Монгол орны нутаг дэвсгэрийн хэмжээнд бүх төрлийн усны чанар, найрлага, бохирдлыг шинжлэн судалж,  тухайн усыг ямар зориулалтаар хэрэглэж болох талаар үнэлэлт дүгнэлт гаргаж, усны аж ахуйн тулгуур бааз, эрдэм шинжилгээ үйлдвэрлэлийн үндсэн нэгж нь болсоор ирсэн билээ.

Усны шинжилгээг Монгол Улсад мөрдөгдөх стандарт арга аргачлалын дагуу 25-30 үзүүлэлтээр тодорхойлж, тухайн усны хэрэглээний зориулалтаас нь хамааруулан  дараах стандартыг мөрдөн ажилладаг. Үүнд:

  • Ундны зориулалттай худгийн усны чанарыг “Хүрээлэн буй орчин, эрүүл мэндийг хамгаалах аюулгүй байдал. Ундны ус эрүүл ахуйн шаардлага, түүнд тавих хяналт -“MNS 900:2005,
  • Уурхайн шүүрлийн усыг “Хүрээлэн буй орчин, эрүүл мэндийг хамгаалах. Аюулгүй байдал. Усны чанар. Газрын доорх ус бохирдуулагч бодис, элементийн зөвшөөрөгдөх дээд хэмжээ -“MNS 6148:2010
  • Цэвэрлэх байгууламжаас цэвэрлэгдэн гарсан усыг “Хүрээлэн буй орчинд нийлүүлэх цэвэршүүлсэн бохир ус. Ерөнхий шаардлага”- MNS 4943:2011”,
  • Гадаргын усыг Усан орчны чанарын үзүүлэлт. Ерөнхий шаардлага-“MNS 4586:1998”, “Гадаргын усны цэврийн зэргийн ангиллын норм”.

Манай лаборатори усны чанар, найрлагыг судлан тогтоохоос гадна холбогдох үнэлгээ дүгнэлтийг гарган харилцагчиддаа цаашид авах арга хэмжээг боловсруулж өгдөг. Үүний зэрэгцээ холбогдох арга хэмжээг хэрэгжүүлэхэд техник зөвлөгөө өгнө.

Дэлгэрэнгүй мэдээллийг:

Утас: 976-11-327737

e-mail: info@geoeco.khos-erch.com

Хаяг: ШУА-ийн Хүрээлэнгүүдийн нэгдсэн II байр, Чингэлтэй дүүрэг, Баруун Сэлбийн 15, Улаанбаатар 15170

 

ХӨРСНИЙ ШИНЖИЛГЭЭНИЙ ЛАБОРАТОРИ


Манай хөрсний лаборатори нь анх 1974 онд ШУА-ийн Газарзүй Цэвдэг Судлалын хүрээлэнд байгуулагдсан. Одоо тус лаборатори нь ГГХ-ийн Хөрс судлалын салбарын бүрэлдэхүүнд багтан ажиллаж байна. Хөрсний лабораторийн ажлын чанарыг сайжруулах, задлан шинжилгээний арга зүйг шинэчлэх, мэргэжлийн ур чадварыг дээшлүүлэх талаар  байнга анхааран ажилладаг.

Тус лаборатори нь хөрсний хими, агрохими, ус-физик шинжийн 30-аад нэр төрлийн задлан шинжилгээ хийж байна. Үүнд: органикийн агууламж, ялзмаг, кальци, магни, кали, натри, шингээх эзэлхүүн, нитрат, фосфор, урвалын орчин, карбонат, гөлтгөнө, усан тунгаамал, механик бүрэлдэхүүн, амь чийг, эзлэхүүн жин, хувийн  жин гэх мэт. Мөн хөрсөн дэх хүнд металлуудыг ААС багажаар тодорхойлно: Хар тугалга, Кадми, Цайр, Зэс, Төмөр, Никель, Хром г.м.

Хөрсний шинжилгээг хийхэд дараах стандарт аргуудыг ашигладаг. Үүнд:

  • Хөрсний чанар: Физик химийн шинжилгээ хийх дээжийг урьдчилан боловсруулах – MNS ISO 11464:2002
  • Хөрсний чанар. рН-ыг тодорхойлох – MNS ISO 10390:2001
  • Хөрсний агрохимийн үзүүлэлтийг тодорхойлох арга – MNS 3310:1991
  • Хөрсний чанар. Барийн хлоридын уусмал ашиглан суурийн ханалтын түвшин ба идэвхтэй катион солилцолын багтаамжийг тодорхойлох – MNS ISO 11260:2000
  • Жингийн үндсэн дээр усны агуулга ба хуурай бодисыг тодорхойлох. Жингийн арга – MNS (ISO) 4888:99
  • Хөрсний физик шинж чанарыг тодорхойлох лабораторийн арга – MNS 2143:2000
  • Хөрсний чанар – Хааны дарсанд уусдаг дагалдах элементүүдийг ялган уусгах – MNS ISO 11466:2007
  • Soil quality – Determination of particle size distribution in mineral soil material – Method by sieving and sedimentation – ISO 11277:2009

Хөрсний хими-физик шинж чанар, агрохими, хөрсний эвдрэл, бохирдол, хээрийн судалгаа, морфологи бичиглэл, дээж цуглуулах зэрэг хөрс судалалын талаар мэргэжлийн зөвлөгөө өгнө.

Дэлгэрэнгүй мэдээллийг:

Утас:  88771359;

e-mail: info@geoeco.khos-erch.com

Хаяг: ШУА-ийн Газарзүй, Геоэкологийн Хүрээлэнгийн II байр, Сүхбаатар дүүрэг, 11 хороолол, Улаанбаатар 14192


©ГАЗАРЗҮЙ-ГЕОЭКОЛОГИЙН ХҮРЭЭЛЭН. 2016.